“Өнтэй өвөлжье” өдөрлөг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд болно. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, технологи, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилготойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.
Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ээлтэй, агаар, орчны бохирдлыг бууруулах болон цэвэрлэх дэвшилтэт техник, технологи бүхий бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаатай танилцах, худалдан авах боломжтой. Мөн дээр дурдсан төрийн байгууллагуудын хийж, хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, өөрт тулгамдаад байгаа санал хүсэлтээ гаргах, хэрэгцээтэй мэдээллүүдийг аваарай. Түүнчлэн иргэдийн гаргасан санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж, мэдээлэл өгч, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа мэргэжлийн байгууллагаас илэрхийлж байна. Иргэд 11-314876 тоот утсаар холбогдож болох юм.
Өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, ”Таван толгой түлш” ХХК, Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл хамтран оролцож байна.
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
