Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит зөвлөгөөн хуралдаж, үйлдвэрийн үйл ажиллагаа, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэл хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй ажилласныг холбогдох цех нэгжийн удирдлагууд мэдээлэв. Мөн том төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг онцоллоо. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн шинэ шугам барьж байгуулах ажлын газар шорооны ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бол төмөр хийц нийлүүлэлт 100 хувь хийгджээ. Бетон цутгалт нь 93 хувь, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 99 хувьтай байна.
Түүнчлэн, Хөвүүлэн баяжуулах хэсгийн 5-р секцийн өргөтгөл шинэчлэл 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг цехийн дарга М.Отгон мэдээллээ. Мөн Хаягдлын аж ахуйд 18000 метр куб цагийн хүчин чадалтай насос суурилуулж, энэ долоо хоногт туршилтын залгалт хийхээр төлөвлөж байгаа аж. Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөө 86.5 хувиар биелж байна. Үүн дотор резинэн эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 100 хувь, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмж үйлдвэрлэл 97.9 хувь, механик боловсруулалттай эд анги 98.7 хувь гүйцэтгэлтэй байгааг цехийн удирдлага дурдсан. Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж, цех нэгжүүд өөр өөрийн цехүүд дээр 80-аас дээш хувиар бэлтгэж байна. Ирэх баасан гаригт буюу 10 сарын 1-нд үйлдвэрийн бүсийн бүх барилга байгууламжийн дулаан халаалтыг өгөхтэй холбоотойгоор халаалтын системийн бэлэн байдлыг хангах, тоног төхөөрөмжийг шалгаж, хяналт тавихыг Эрчим хүчний хэлтсээс нийт бүтцийн нэгжүүдэд анхаарууллаа. Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтууд урагшилж, удаашралтай байсан зарим ажилд ахиц гарсан 7 хоног болсныг Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээлэв.
Өнгөрсөн баасан гаригт төв шугамын туршилтын залгалт амжилттай хийсэн бол “Уурхайчин-1” орон сууцны хорооллын хоёр блок барилгын гүйцэтгэл дээр улсын комисс ажиллаж, дүгнэлт гаргажээ. Долоо хоногийн ажлын мэдээллийн дараа үйлдвэрийн Ерөнхий захирал болон орлогч нар цаашдын зорилт, анхаарах асуудлуудыг онцолж, үүрэг чиглэл өгөв. Энэ сарын 28-нд БСШУЯ-ны дэд сайд Эрдэнэт үйлдвэрт ажиллах бол тус үйлдвэрээс ажлын баг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Шарын голын нүүрсний уурхайн ажилтай танилцаж, цаашид хамтран ажиллах зорилт, чиглэлийн талаар ярилцах юм байна. Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, ирэх оны бизнес төлөвлөгөөг нягт нямбай боловсруулж, төлөвлөж ажиллахыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн чиглэл болгов. Түүнчлэн ковид цар тахлаас ажилтан бүр өөрийгөө хамгаалж, халдвар хамгааллын дэг горимоо баримтлан ажиллах зөвлөмжийг нэгжийн удирдлагууд тогтмол өгч, хүнтэй ажиллах харилцаа хандлагаа сайжруулахыг холбогдох газар, хэлтэст санууллаа.
М.Балжинням

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
