Вакцин болон ПСР шинжилгээний шаардлага
Тус улс руу зорчих зорчигчид нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл олгосон коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, вакцинд хамрагдсанаас хойш 180 хоногийн хугацаа хэтрээгүй байх шаардлагатай. Вакцинд хамрагдсан талаарх мэдээллийг https://cov19ent.kdca.go.kr/cpassportal/ цахим хуудсанд бүртгүүлж, тухайн цахим хуудаснаас олгох QR кодыг хэвлэж биедээ авч явна.
Дээрх коронавируст халдвар /Ковид-19 /-ын эсрэг дархлаажуулалтын вакцины шаардлагыг хангаагүй зорчигчдыг хувийнх нь зардлаар тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана.
Зорчигчид нислэгт хамрагдахаас өмнө 48 цагийн дотор өгсөн ПСР шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэлээр орчуулж, хэвлэн биедээ авч явна. Тус улсын хилээр нэвтрэх зорчигчдоос авах эрүүл мэндийн асуумжийн хуудсыг доорх холбоосоор ТАТАХ боломжтой.
БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа зорчигчид ПСР шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд оршин суух хороо, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлэгт шинжилгээ өгнө. Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд ПСР шинжилгээ өгөх тохиолдолд дараах холбоосоор урьдчилан захиалга өгнө. https://www.airport.kr/ap_cnt/en/svc/covid19/medical/medical.do
Дамжин өнгөрөх зорчигчид
Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх зорчигчид 24 цагийн дотор дараагийн нислэгт хамрагдах шаардлагатай болно. Тус онгоцны буудлын дамжин өнгөрөх танхимд коронавируст халдварын ПСР шинжилгээ өгөх боломжгүйг анхаарна уу.
Богино хугацааны С-3 болон олон удаагийн визийн талаар
БНСУ-ын Хууль зүйн яам коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хугацаанд олгохоо зогсоогоод байсан богино хугацааны /С-3/ болон олон удаагийн /Multiple/ визийг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө олгосон боловч 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс түр хугацаанд хүчингүй болгосон олон удаагийн /Multiple/ орох, гарах ангиллын визийн хүчинтэй хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн визээрээ БНСУ руу зорчих боломжтой. Олон удаагийн /Multiple/ визийн хүчинтэй эсэхийг дараах байдлаар шалгах боломжтой.
БНСУ руу зорчих дээрх шаардлагууд нь коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг анхааруулж байна.
КОНСУЛЫН ГАЗАР

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
