2016 оны Риогийн Олимп болон Паралимпийн медалийг шинжлэх ухаан болоод ур хийцийн хувьд гайхалтай хослуулан хийсэн талаар гадны хэвлэлийнхэн бичиж байна.
Тэгвэл уг медаль хэрхэн бүтсэн юм бол? Бразилийн 100 гаруй барималч, механикчаас бүрдсэн багийнхан Рио-2016 Олимпын наадамд зориулан 5000 хол давсан медалийг урлан хийжээ.Шилдэг тамирчид медалиа гардаж авахад түүнийг урласан уран бүтээлчид ч бас шагнал хүртэж байгаа мэт баярладаг аж. Рио-2016 Олимпын наадмын медалийг урласан дархан Нельсон Нето Карнейро “Индэр дээр зогсоод медалиа авч байгаа тамирчныг хараад, би энэ медалийг чинь хийсэн шүү дээ гэж өөрөөрөө бахархах шиг болдог. Яг л өөрөө медаль авч байгаа юм шиг баярладаг” хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.
Карнейро Бразилийн дархчуудын холбоонд 41 жил зоос урлан хийсэн бөгөөд Олимпын наадамд анх удаагаа ийнхүү медаль урласан юм. Медалиудыг компьютер графикаар зурж хийж болох байсан ч хоёр долоо хоногийн турш Карнейро өөрөө сийлж урласнаар дизайны тал дээр илүү анхааран ажилласан бүтээл болсон байна. Рио-2016 Олимпын наадмын медальд хүн төрөлхтөн болон байгаль эхийн хоорондох салшгүй холбоог дүрслэн харуулжээ.Рио-2016 Олимпын наадмын медалийг эхлээд гараар сийлж урлан эцсийн байдлаар бэлэн болгосон байна. Бэлэн болсон медалийг скан хийж буюу сийлбэрийн машинд уншуулан таниулж үйлдвэрлэсэн аж. Сийлбэрийн машинаас гаргасны дараа медалийн чанарыг микроскопоор шалгаж дахин үйлдвэрлэлтэд өгдөг байна. Ингээд медалийг үйлдвэрлэхдээ 550 тонн хүчээр гурван удаа даралт өгч нэг мөр бэлэн болгосон аж. Нэг медалийг хийхэд ойролцоогоор 2 хоног зарцуулсан гэж уран бүтээлчийн багийнхан ярьсан байна.
Харин түүхий эдийн хувьд Рио-2016 Олимпын наадмын бүх медалийг хийхэд 2,5 тонн алт, мөнгө ашиглажээ. Тэгвэл олимпын наадмын Алтан медалийг 494 грамм мөнгөөр цутгаж, 6 грамм алтаар бүрсэн байна. Үүнийг хайлуулаад алт мөнгөний дэлгүүрт зарах юм бол 587 ам.доллар болно хэмээн тэд үнэлжээ.Шведийн Стокольм хотноо болсон 1912 оны зуны олимпоос эхлээд Олимпын медалиудыг цэвэр алт, мөнгөний түүхий эдээр хийх болсон билээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
