Өнгөрөгч долоодугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр суманд хонины цэцэг өвчин гарч, халдварын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, мэдээлэл хийлээ.
Хуралдаанаар халдварын голомтод нутагт байгаа малчдад отор нүүдэл хийхгүй байхыг сануулах, хорио цээрийн дэглэм сайтар тогтоох, мал вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, өвчтэй малыг устгах ажлыг зөв зохион байгуулах, халдварын голомтод байгаа мал, амьтаныг богино хугацаанд вакцинжуулах зэрэг ажлыг стандартын дагуу мөрдүүлж, дүгнэлт гаргахыг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.
Одоогоор халдварын голомт хоёр сумын дөрвөн газарт бүртгэгдсэн ажээ. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын даргын орлогч, ахмад н.Оюунтамир “Одоогооор халдвар авсан 149 хонийг устгаад байна. Цагаандэлгэр сумын хувьд 224 малыг тусгаарлан вакцинжуулаад байгаа бол Баянжаргалан сумын Цэцэг өвчнөөр өвчилсөн 12 хонийг устгаж, 284 хонийг тусгаарлаад байгаа. Өвчний голомттой газруудад эргүүлийн пост ажиллуулж, хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдал харьцангуй тайван байна. Түүнчлэн Цагаандэлгэр, Баянжаргалан сумуудтай хил залгаа орших Говь-Угтаал, Дэрэн сумын малыг богино хугацаанд вакцинжуулах ажлыг эхлүүлсэн” хэмээн ярилаа. –
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
