УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Засгийн газраа төвхнүүлж байна.Ид ажил ундарсан энэ цаг үед улс төрийн нөхцөл байдлаа төвхнүүлж, төсвийн тодотгол хийж, элгээрээ хэвтсэн хэвтрийн эдийн засгаа сайжруулж сэргээх, мөн өвөлжилтийн бэлтгэл байдал гээд олон ажил ундарч байгаа үед эрх баригчид зүгээр суухыг хүссэнгүй. Өчигдөр гэхэд МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж, дэд сайдуудынхаа нэрсийг эцсийн байдлаар тодруулав. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаараа дэд сайдуудаа албан тушаалд нь томилох юм байна.
Ийнхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллахаар болов. Харин дэд сайд нараа томилсоны дараа агентлагуудын дарга нарыг томилох сунгаа эхлэх юм байна. Элэг бүтэн болсон Засгийн газар шат дараалалтай ажлаа эхлүүлсэн байгаа бөгөөд агентлагийн дарга нарт хэнийг томилох, хэн очих зэргээ мөн л тохиролцсон байгаа гэх сураг дуулдаж эхлэв. Мэргэжлийн Засгийн газар эрх үүргээ хэрэгжүүлж, ажлаа шуурхайлж хурдтай хийж эхэллээ.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга – Ш.Солонго
- Сангийн дэд сайд – З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга асан/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд – Б.Мөнгөнчимэг
- Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар /Батлан хамгаалахын дэд сайд асан/
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд – Ж.Саулэ /МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга/
- Гадаад харилцааны дэд сайд – Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд – Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд – Д.Зоригт /УИХ, Засгийн газрын гишүүн асан/
- Зам тээврийн дэд сайд – Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/ мөн Б.Наранбат /МАН-ын бага хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан/
- БСШУС-ын дэд сайд – Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх асан/, Х.Хатанбаатар /Монголын оюун ухааны академийн захирал /
- Барилга, хот байгуулалтын дэд сайд – Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
- Эрчим хүчний дэд сайд – А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд – С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн асан/
- Эрүүл мэндийн дэд сайд – Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/, Ж.Цолмон /Эрүүл мэндийн дэд сайд асан/
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
