Монголын Олон Улсын 2-р Жембори нь 2016 оны 7-р сарын 25 наас эхлэн 5 дахь өдрөө амжилттай үргэлжлэн явагдаж байна. Жемборид 21 аймаг, 9 дүүрэг, Сингапур, АНУ, Швед, Тайвань, Англи улсын 600 гаруй оролцогч 80 гаруй зохион байгуулагчид оролцож байгаа бөгөөд уг арга хэмжээнд оролцогчид нь өөрсдөө хоол, цайгаа хийж идэхээс эхлээд бүхий л арга хэмжээнд үзэгч, сонирхогч, оролцогч байдгаараа онцлогтой. Ингэснээр Боловсролын хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн ”Цөм” хөтөлбөртэй скаутын үйл ажиллагаа хэрхэн уялдаж байгааг харуулах, амьдрах ур чадвар сургах дадлага, чөлөөт цагийн үйл ажиллагааг хэрхэн сурах үйл ажиллагаа болгож байгаа салаанд хуваагдсанаар багаар хэрхэн ажиллаж, үүрэг, хариуцлагыг хэрхэн ойлгуулж байгааг, танин мэдүүлэхэд Жемборийн зорилго оршдог байна.
Энэхүү зуслант цугларалтын хүрээнд скаут сурагчдын нас, бие бялдар, сэтгэл зүйн онцлогт тохируулан биеийн болон, оюуны авхаалж самбаа шаардсан албан ёсны дөрвөн цогцолбор 35 өртөө, албан бус чөлөөт цагийн өртөө 10 гаруй өртөө сурагчдад зориулж явуулж байна. Эдгээр цогцолбор төвүүдийн үйл ажиллагаанаас танилцуулахад, шинжлэх ухаан танин мэдэхүйн хотхонд физик, хими, биологийн шинжлэх ухааны бодит туршилтуудыг үзүүлэх, таниулах, хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэг олгох, мөн танин мэдэхүйн мэдлэгийг нь нэмэгдүүлэх өртөөнүүд байрлаж, нийгмийн хөгжлийн хотхонд хүүхэд залуус өөрийн амьдарч буй нийгэмдээ илүү хариуцлагатай амьдрахад нь мэдлэг олгох зорилготойгоор хууль, экологи, мэргэжил сонголт болон Дэлхийн Скаутын Хорооноос хэрэгжүүлдэг “Messengers of Peace” Энх тайвныг түгээгч хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулах төвүүд ажиллаж байна.
Түүнчлэн скаутын үндсэн мэдэгдэхүүн болох хээрийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн баяжуулж, ач холбогдол бүхий сэдвээр нэмэгдүүлэн туршин, хэрэгжүүлэх зорилготойгоор Браунси арал хотхон, адал явдалт хотхонууд ажиллаж байгаа юм байна.
Бид нарыг Монголын Олон Улсын хоёрдугаар Жемборийн зохион байгуулагчид болон оролцогчид халуун дулаан хүлээн авсанд баяртай байна.
Бид энд хэдэн хоногийг их тухтай, хөгжилтэй өнгөрөөлөө. Үүний учир бид Скаутын зохион байгуулагчид болон хотхондоо ба хотхоны даргадаа баярлалаа гэж хэлмээр байна аа. Скаутын өртөөнүүдээр бид монголын түүх, ёс заншил ба соёлын талаар их зүйл мэдэж авсан. Хамгийн гоё өртөө нь гурилтай тулаан байсан.
Английн скаутууд



Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
