МУГЖ Ж.Алтанцэцэг хүүхэд багачуудыг тоглоомын талбайтай болголоо

2016 оны 08-р сарын 02 өдөр, 14 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг унаган нутаг Налайхдаа хүүхдүүд олноороо цугларан тоглодог тоглоомын талбайг тохижуулж, өчигдөр нээлтээ хийжээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Зоригт, 2 дугаар хорооны Засаг дарга Ж.Нямсүрэн, СТА Сийлбэрч дуучин Т.Баттогтох болон түүний дотны найзууд хүрэлцэн иржээ.

10 шарын СӨХ-ийн хамт олон, 2 дугаар хорооны ажлын алба, найз нөхдөөс нь хүүхэд багачуудын амрах ая тухтай орчинг бүрдүүлж өгсөн гавьяатад дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм. Энэхүү арга хэмжээнд поп дива С.Наран,рок Мөнхсайхан,  “Мотив” хамтлагийн дуучин н.Ганбаа,гитарчин Өөжгий нар  хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.

Мөн дуучин бүсгүйн авьяаслаг охин С.Номин-Эрдэнэ ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Ж.Алтанцэцэг гавьяат  2011 оноос эхлэн жил бүр хүүхдийн баярын үеэр хүмүүнлэгийн аян зохион байгуулдаг болсон бөгөөд энэ  жил  томоохон бүтээн босголт санаачилсан нь энэ аж.

altaa2 a;taa2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх