Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэдэг. Харвалтад 45-аас дээш насныхан илүү өртөмтгий байх бөгөөд энэ нас ахих тусам тархинд цус харвах эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна. Түүнчлэн тарган, архи тамхи хэргэлдэг, чихрийн шижин өвчинтэй, халуунд ажилладаг хүмүүс цус харвалтад илүүтэй өртдөг ажээ. Сүүлийн өдрүүдэд нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт цаг агаар хэт халж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг хүргэж байна. Хэт халалт ТОГЛООМ биш. Гадаа ажилладаг, архи, тамхи хэрэглэдэг хүмүүс анхаараарай.
Хэн эрсдэлтэй вэ?
- 45-с дээш насны
- Тарган
- Цусны даралт ихсэх өвчинтэй
- Архи, тамхи хэрэглэдэг
- Халуунд ажилладаг
Таних шинж тэмдэг
- Нүүр муруйх
- Гар унжих
- Хэл, яриа ээдрэх
- Тэнцвэр алдах, гуйвах /Тархины цочмог харвалтын эмзүйн удирдамж 2013 он/
Сэргийлэх арга
- 40-с дээш насныхан цусны даралтаа тогтмол хянах
- Цусны даралт ихдэх, чихрийн шижин өвчтэй бол эм тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах
- Нарнаас хамгаалах шил, саравч, малгай, тос хэрэглэх
- Эрдэсжүүлсэн ус уух нь сэрүүцүүлэхээс гадна цусны ус, эрдсийг тэнцвэржүүлнэ
- Хэт их өөх тостой хоол, мах, архи, чихэрлэг хүнснээс татгалзах, жимс ногоо түлхүү хэрэглэх
- Хэт халуун өдөр онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх
Нарны хэт халалтын нөлөө
- Бүх биеийн судас тэлснээр тархины цусан хангамж хомсрох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгдэнэ
- Хөлс ихээр ялгарсанаар биед шингэн дутагдаж цус өтгөрдөг. Цус өтгөн байх нь тархины харвалтын эрсдэл үүсгэдэг
Дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах, эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
