БНСУ-ын Пусан хотын дарга эрхэмсэг ноён Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Пусан хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.Уулзалтаар хотуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солицож, “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Пусан хотын дарга Со Бёнсү “Цаг зав гарган элэгсэг дотноор хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Бид өнөөдөр албан ёсоор найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байгаа ч хотуудын хамтын ажиллагаа эртнээс эхэлсэн гэж боддог. БНСУ-ын Пусан хотод Монголын Консулын газар байгуулагдаж 2016 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа нь эхэлсэн. Мөн Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэгтэй болсноор Пусан хот, цаашлаад БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих, иргэд харилцан зорчих, аялал жуулчлал, эрүүл мэнд, бизнес, боловсрол гээд бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин бүрдэж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Солонгосын ард түмэн бидний ах дүү, найз нөхөд мэт ойр дотно санагддаг. Пусан хот бол Солонгосын аж үйлдвэрлэл хөгжсөн 2 дахь том хот, логистикийн маш том төв. Монгол Улс нь далайд гарцгүй орны хувьд хоёр тал хэрхэн хамтран ажиллах талаар холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийнэ. Цаашид мэргэжилтэн солилцоог идэвхжүүлэх, хот төлөвлөлт, тохижуулалт, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж, сургалтад хамруулах, туршлага судлах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн БНСУ-ын “Айр Пусан” компани 6 дугаар сарын 24-ний өдрөөс долоо хоногт 2 удаа Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Энэ нислэг цаашид тогтмолжино гэдгийг онцлон тэмдэглэв.
Өнөөдөр хотууд “Найрамдалт харилцаа хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа нь албан ёсоор эхэлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
