Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 08-р сарын 04 өдөр, 08 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 8 сарын 4. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 2. их морь-9 од, шар морь, хүчин төгсөх барилдлагат өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:32-21:23.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, замд явах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, бэрийн үйл, төрөх, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, номын үйлд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, замд гарахад муу.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх