Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны наймдугаар сарын 3-ны өдөр болж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулна
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахална. Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 60 хоногийн дотор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуультай юм.
Нийслэлийн Засаг дарга дөрвөн орлогчтой ажиллана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийслэлийн Засаг дарга дөрвөн орлогчтой, эрхлэх асуудлын хүрээндээ 33 агентлагтай ажиллана. Түүнчлэн нийслэлийн болон дүүргийн тамгын газруудын орон тооны хязгаарыг баталлаа. Нийслэл өмнө нь зургаан орлогч, 32 агентлагтай ажиллаж байв. Агентлагуудын тоог хадгалж, заримынх нь чиг үүргийг өөрчиллөө. Нийслэлийн иргэдийн 65 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тиймээс Залуучуудын хөгжлийн газрыг шинээр нэмж байгуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 45, нийт өрхийн 40 хувь нь нийслэлд амьдардаг юм.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь газар, хэлтэс алба бүхий 12 бүтэцтэй ажиллахаар боллоо. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд арбитрын маргаан олноор гарах болсон. Дэлхийн банкны судалгаагаар энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд ойролцоогоор 3.5 жил болж, маргаан хэрхэн шийдэгдэхээс үл хамаараад тухайн улсаас захиргааны зардалд гурван сая доллар гаргадаг юм байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, маргаан гарвал цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу дотооддоо шуурхай шийдэж байхад энэ зөвлөлийн ажил чиглэх юм.
Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгалаа
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төслийн гол зохицуулалт нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгах тухай юм. Энэ хугацаанд эдгээр хуулийг дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах юм.
Сангийн сайдын мэдээллийг хаалттай горимоор сонслоо
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, Засгийн газрын гишүүд 17.00 цагаас хойш хаалттай горимоор хэлэлцэж байна.
Сангийн сайдын мэдээллийн дараа “бусад асуудал”-ын хүрээнд дэд сайд нарын томилгоог хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Товч мэдээ
-Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоолоо. Энэ тогтоолын дагуу орон нутгийн онцлог, хүн амын тооноосоо хамаараад аймгуудын Засаг даргын Тамгын газар 29-41 хүртэл орон тоотой ажиллана
-2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө ажиллаж байсан Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг буцаан татлаа. Жишээ нь, 2017 оны улсын төвсийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл багтаж байна.
-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
