Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХНБГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Рут Эрлбэктэй уулзлаа.
Уулзалтаар ХБНГУ-ын Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Нексус” төслийн талаар санал солилцож, төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.Төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон далайн бүс нутгийн 7 орны 12 хотод хэрэгжиж байгаа бөгөөд ус, эрчим хүч ба хүнсний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх нөөцийн цогц менежментийг нэвтрүүлэхэд дэмжэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дулааны алдагдал ихтэй угсрамал орон сууцуудыг дулаалжээ. Мөн цэцэрлэг, сургуулийн дулаалгыг сайжруулах чиглэлээр ч олон талын бодитой ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хадагтай Рут Эрлбэк хэллээ.
Нийслэлийн Засаг дарга, Төслийг үргэжлүүлэн ажил хэрэг болгоно гэдгийг цохон тэмдэглээд, төслийн 2 дугаар шатыг “Аз жаргалтай хот” хөтөлбөртэй уялдуулан, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах судалгааг хийх, цэвэр, бохир шугамд холбох ажлыг хэрэгжүүлэх, оновчтой шийдэл олох зэрэгт хамтран ажиллахыг хүслээ. Төслийн хүрээнд бохир ус болон хатуу хог хаягдлын менежментийн салбарт шинэлэг инженерийн технологи нэвтрүүлэх, газар ашиглалт, төлөвлөлтийн стандарт, худалдан авах чадварт нийцсэн орон сууц, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах болон хотын суурьшлын төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
