Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх манай баг өчигдөр алсын замд мордлоо. Ар гэрийнхэн, ахан дүүс, эрэгтэй үндэсний шигшээ багийнхан, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.1992 оны олимпийн наадмаас хойш сонгон шалгаруулалтаар тамирчдыг олимпийн наадамд оролцуулдаг болсноос хойш манай эрэгтэй чөлөөт бөхийн баг анх удаа бүтэн багаараа олимпийн наадмыг зорьж байна.
Дасгалжуулагчид
- Цэрэнбаатарын Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, олимпийн наадамд тамирчнаар 2 удаа оролцсон, дасгалжуулагчаар анх удаа оролцож байна.
- Бямбаринчингийн Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, олимпийн наадамд 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
- Оюунбилэгийн Пүрэвбаатар, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, олимпийн наадамд 2 удаа тамирчнаар оролцсон, дасгалжуулагчаар анх удаа оролцож байна.
- Лувсандамбын Энхбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, олимпийн наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Бөхчүүд
- 57 кг, Эрдэнэбатын Бэхбаяр, Гавьяат тамирчин, ”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь А.Энхээ, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
- 65 кг, Ганзоригийн Мандахнаран, Гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, Оюутны универсиад наадмын хүрэл медальт, Азийн спортын наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
- 74 кг, Пүрэвжавын Өнөрбат, Гавьяат тамирчин, ”Дархан-Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Ц.Баярсайхан, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
- 86 кг, Оргодолын Үйтүмэн, олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч нь З.Дүвчин, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
- 97 кг, Доржхандын Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, ”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Ц.Лхайжав, Д.Дандар, Ц.Цогтбаяр, , Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
- 125 кг, Жаргалсайханы Чулуунбат, олон улсын хэмжээний мастер, ”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн спортын наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна. Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
Бэлтгэл хангагч бөхчүүд
- Дамдинбазарын Цогтбаатар, олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг
- Батболдын Номин, олон улсын хэмжээний мастер, ”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ баг
- Доржваанчигийн Гомбодорж, олон улсын хэмжээний мастер, Арслан” клуб
- Лувсандоржийн Төртогтох, олон улсын хэмжээний мастер, ”Хилчин” спорт хороо
- Нацагсүрэнгийн Золбоо, олон улсын хэмжээний мастер, ”Хүч” спорт хороо
Манай эрэгтэй багт бэлтгэл сургуулилтанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Гавьяат тамирчин Б.Наранбаатар хамт явж байна.Эрэгтэй чөлөөт бөхийн багийг олимпийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж “Тайгам Алтай” компаниас олимпийн багийн тамирчин бүрийг 500 мянга, дасгалжуулагч бүрийг 300 мянган төгрөгөөр, “Монгол 333” корпорациас хүн бүрийг 200 ам.доллараар, “Арвай үндэс” компаниас гарын бэлгээр урамшуулсан байна.
Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид Зуны олимпийн наадамд 1964 оноос 13 дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн хугацаанд мөнгө, хүрэл медаль тус бүр 4 нийт 8 медаль хүртээд байна.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
