Төрөөс зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэдэг нь илэрсэн шалтгаанаар ОХУ-ын багийг бүхлээр нь Рио 2016 Паралимпийн наадмаас хассан шийдвэрийг Олон Улсын Паралимпийн Хороо (ОУПХ) өчигдөр буюу Ням гарагт зарлалаа.
Үүнээс өмнө Олон Улсын Олимпийн Хороо Оросын тамирчдын хувь заяаг харгалзах олон улсын спортын холбоодод нь даатгаж байсан юм.
Тэгвэл ОУПХ уг хэрэгт ОХУ-ын засгийн газрыг шууд буруутгасан байна.”Оросын засгийн газрын оролцоотой сэргээш хэрэглэх соёл нь Оросын спортыг бохирдуулж байгаа бөгөөд Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлагийн (WADA) хоёр ч бие даасан шалгалтаар илэрхий боллоо” гэж ОУПХ-ны ерөнхийлөгч Филип Крейвен мэдэгдэлдээ дурджээ. 2014 оны Сочигийн Олимпийн наадамд системтэйгээр сэргээш хэрэглэснийг WADA-гийн шинжээч Ричард МакЛарен илрүүлсэн бол түүнээс өмнө хөнгөн атлетикийн тамирчдад мөн ийм тохиолдол илэрч байв.
2012 оны Лондоны Паралимпийн наадамд ОХУ медалийн тоогоор хоёрдугаарт жагссан ба Рио 2016-д спортын 18 төрөлд 267 тамирчин ирүүлэхээр болоод байсан юм.Одоо эдгээр тамирчдын хувь заяа давж заалдах шүүхийн шийдвэрээс хамаарна.Филип Крейвен “Оросын эрх баригчид медалийн тоог ёс зүйгээс өндөрт тавьж байгаа нь миний сэтгэлийг зовоож байна” гэжээ
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
