Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай “Ирээдүйн хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав.Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.
“Ирээдүйн хотууд” хөтөлбөр нь бүс нутгийн хүрээнд хэрэгжих техникийн туслалцааны төсөл бөгөөд уг хөтөлбөрийг Азийн таван оронд хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг дэмжих ухаалаг систем, орон нутгийн санхүүжих механизмыг сайжруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих олон улсын платформыг Монголд нэвтрүүлэх зэрэг дэд төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн “Ирээдүйн хотууд” хөтөлбөр нь уялдаа холбоо бүхий хот төлөвлөлт, мэргэжлийн түвшинд хийх хот төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэж, төсөл хэрэгжүүлж байгаа орнуудтай хамтран ажиллах юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “ Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байдаг агаар, хөрсний бохирдол, нийтийн тээвэр зэрэг олон ажил хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хоттой хамтран ажилладаг гол байгууллага болж байгааг дуулгахад таатай байна. Азийн хөгжлийн банкнаас Азийн таван оронд хэрэгжүүлж байгаа “Ирээдүйн хотууд” хөтөлбөр”-т Улаанбаатар хот багтсанд баяртай байна. Цаашид олон ажилд идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
