Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт Эрүүл мэндийн сайдын өндөр албан тушаалд томилогдсонд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ халдварт өвчний тандалт судалгаа, урьдчилан сэргийлэлт, АНУ-ын Халдварт өвчний хяналтын байгууллагатай хамтран ажиллах, хамтарсан судалгаа шинжилгээ явуулах болон агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг судлах чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байна гэлээ.
Сайд А.Цогцэцэг Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого, чиглэл болон хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, Монгол Улс болон АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээний хүрээнд эрүүл мэндийн салбарт халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууссан ба энэхүү төсөл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй төсөл байсныг тэмдэглэж, цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэх саналтай байгаагаа мэдэгдэв.
Уулзалтын явцад талууд дээрх асуудлуудаар харилцан санал солилцож, сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах дээрх саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийлээд, цаашид эрүүл мэндийн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа нотлосноор уулзалт өндөрлөв.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
