Усан сэлэлтийн тамирчинд БУУ тулган дээрэмджээ

2016 оны 08-р сарын 15 өдөр, 09 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

РИО-2016 олимпийн их наадам эхлээд ердөө 9 хонож байхад Рио Дэ Жанейро хотод хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэргүүд хар бараан мэдээллүүд  ар араасаа гарсаар байна.

Жишээлбэл, өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын усан сэлэлтийн тамирчин, Олимпийн 6 удаагийн аварга, 12 медальтан Райан Лохте бусад гурван тамирчны  хамт үл таних этгээдүүдэд дээрэмдүүлжээ.

Тэднийг Бразилийн усан спортын тамирчны гэрт болсон үдэшлэгт оролцоод, ням гарагийн өглөө Олимпийн хотхон руугаа буцахаар таксинд явах замд цагдаагийн хувцастай этгээдүүд дээрэмджээ. Хуурамч цагдаа нар тамирчдыг таксинаас буулган газарт хэвтүүлсэн байна.

Лохте ганцаар эсэргүүцсэн тул түүний толгойд БУУ тулган газарт хэвтүүлж, мөнгө болон бусад эд зүйлсийг нь дээрэмждээ.

АНУ-ын Олимпийн Хороо уг хэрэг гарсныг хүлээн зөвшөөрч, Райан Лохте болон бусад тамирчид эсэн мэнд Олимпийн хотхонд байгааг мэдээлсэн байна.

Эх сурвалж: Business Insider

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх