Залуу гэр бүлүүдийн хувьд өөрийн гэсэн байртай болно гэдэг “чанга” даваа болоод байна. Зах зээлийн дундаж үнийг үзэхэд хамгийн багадаа 13-15 сая төгрөгийн урьдчилгаа төлж байж шинэ байранд орох боломжтой. Харин сардаа нэг сая орчим төгрөгийн орлоготой залуу гэр бүл хуримтлал үүсгэхгүйгээр байртай болох боломжгүй юм.
Дэлхийн олон оронд залуу гэр бүлийг орон сууцжуулах тусгай хөтөлбөр хэрэгждэг юм билээ. Манайд ч гэсэн эдгээр аргыг хэрэгжүүлж болох юм.
Баруун Европ, Герман, АНУ-д “Гэрээт хуримтлал” гэх практик хэрэгжээд олон жил болж байна. Германчууд энэ аргыг хуримтлалын касс гэх ч бий. Өөрөөр хэлбэл байртай болохоор зорьж буй иргэн хуримтлалын кассанд мөнгө төвлөрүүлдэг бөгөөд тухайн иргэний байршуулсан мөнгөн дүнд төрөөс урамшуулал олгодог аж. Иргэн хэдий чинээ их мөнгө хуримтлуулна төдий чинээ их урамшууллыг төрөөс авдаг байна. Ингээд хуримтлалын мөнгө байрны үнийн гуравны нэгтэй тэнцэх үед төрөөс орон сууцны нийт үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг нэмж олгодог. Үлдсэн мөнгийг Хуримтлалын касснаас маш бага хүүтэй зээлийн хэлбэрээр олгодог.
Орон сууцны хуримтлалын өөр жишиг Франц, Англид байдаг. Францад тухайн иргэн хуримтлалын дэвтэр нээлгэж дансандаа 100 мянган франк хуримтлуулсны дараа жилийн 3,75 хувийн хүүтэй орон сууц авч болно. Харин төрийн зүгээс тухайн иргэний жил болгоны хуримтлал дээр 7500 франкийг урамшуулал болгон өгдөг.
Тэгвэл Финляндад байр авах залуу гэр бүлийг бүх төрлийн татвараас 78 хувиар хөнгөлдөг байна. Хугацаа нь 20-25 жил, жилийн хүү 3 хувь. Мөн тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэйгээс хамаараад орон сууцны нийт үнийн 20-25 хувийг төрөөс өгдөг жишигтэй байх юм.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
