Иргэд хушны самрыг гүйцэд боловсроогүй үед нь түүж, түүнийгээ борлуулж байна. Үүнд аймаг, сум, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавьж, гарсан зөрчлүүдийг таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг. Гэвч хушны самрыг хууль бусаар бэлтгэж, борлуулсаар байгаа юм.
Өмнө нь хуулиараа хушны самрыг аравдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд түүхийг зөвшөөрдөг байсан бол сүүлд журам нь шинэчлэгдэж, самрын болцоос хамаарч түүдэг болсон.
Ойн тухай хуулийн 47.2.4 дүгээр зүйлд зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр ГУАЛИН, ШУРГААГ, ДҮНЗ, ЗҮСМЭЛ МАТЕРИАЛ, түлээг ТЭЭВЭРЛЭСЭН, ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /нэг сая 250 мянга/ тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй /гурван сая 600 мянга/ тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгоно хэмээн хуульчилсан байна.
Тэгэхээр хууль бусаар үйл ажиллагаа явуулбал түүсэн ЖИМС, САМАР болон ашигласан тээврийн хэрэгслээ хураалгана. Мөн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгуулна гэсэн үг.
Ойн тухай хуульд иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самрыг түүж, ашиглах эрхтэй хэмээн заасан байдаг аж.
