Өнгөрсөн амралтын өдөр хоёр иргэн самар түүж байгаад модноос унаж нас барсан. Тэгвэл өчигдөр дахин нэг хүн самарны модноос унаж нас баржээ.
Тодруулбал 28 настай Б.Э нь Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг Тоомын гэх газарт самар түүж байгаад модноос унаж нас барсан хэрэг гарчээ.Тиймээс самар түүх цаг болоогүй байхад түүж өөрийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.Хэрвээ хууль бусаар самар түүсэн тохиолдолд самар болон ашигласан тээврийн хэрэгслийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөөр торгодог хуулийн заалттай.
