Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр төрийн албан хаагчдын цалинг бууруулах тухай мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хэлэхдээ:
2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд, улс төрийн болон төрийн зөвхөн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувь, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хүртэл хувь бууруулах санал тусгажээ. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, агентлагийн дарга болон түүнээс дээш тушаалтнууд энэ хэмнэлтэд хамрагдах аж. Харин эдгээрээс доош төрийн албаныхны цалинг хөндөхгүй байхыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
Энэ талаар Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат “Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар бууруулна. Мөн Төрийн өндөр албан тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулна. “МИАТ”, “Эрдэнэт” үйлдвэр зэрэг Төрийн өмчит компанийн дарга нарын цалинг татна. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй” гэж мэдэгдлээ. Ингэснээр энэ оны хувьд гэхэд нийтдээ гурав орчим, ирэх жилд найм орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой байгаа аж. Үүнээс гадна Төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг тодорхой хэмжээнд бууруулах, улсын төсвийн мөнгөөр тавилга худалдан авахыг энэ оны хувьд бүрэн зогсоох, төрийн байгууллагууд, албан тушаалтнуудын утасны төлбөр, шатахууны зардалд тодорхой хэмнэлт хийх, томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тусгаад байгаа тухай хэллээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
