Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Францын “Арева” группын охин компани болох “Кожеговь”-д цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрлийг 11 талбайд олгосон байна. Уг зөвшөөрлийг өнгөрсөн сарын 19-ний өдөр олгосон бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийн 34.1 дүгээр заалтад нийцүүлэн олгож буй талаар албан бичигтээ дурджээ.
Цөмийн энергийн тухай хуулийн 34.1 дүгээр заалт нь: “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно”
Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийгдэх нэр бүхий 11 талбай нь Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдын нутгийг хамран оршиж буй талбай юм. Францын “Арева” группийн зүгээс Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол Улс дахь цацраг идэвхт ашигт амлтмалын хайгуулын зөвшөөрлийн 50 хувьд хүрдэг байна.

