“Рио 2016” Ирландын боксчинг луйвардсанд бухимдлаа илэрхийлжээ

2016 оны 08-р сарын 17 өдөр, 13 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Ирландын боксчин Майкл Конлан “Рио-2016” олимпийн наадмын 56 кг жинд ОХУ-ын боксчин Владимир Никитинтэй тулалдаж, ялагдал хүлээсэн байна. Гэвч тэрээр шударга бус шүүлтэд илтэд дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлсэн талаар “The Irish times”-т мэдээллэжээ. Тэрээр “Та нар намайг дахин хэзээ ч Олимпийн наадамд харахгүй. Би хэзээ ч хэн нэгэнд Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэмцээнд оролцохыг зөвлөхгүй. Тэд бүгд жинхэнэ новшнууд. Бүгд худалдагдсан. Сонирхогчдын бокс толгойноосоо хөл хүртэл ялзарсан. Тэд бол жинхэнэ луйварчид” хэмээн хэлжээ.

Улмаар “Хүнд тулаан байгаагүй. Эхний раунд дуусахад би өөрийгөө маш сайн байгааг мэдэрсэн. Бүр амьсгаадаа ч үгүй. Би энэ хурдаараа тэмцээнээ үргэлжлүүлэхээ хэлсэн. Гэвч тэд намайг эсрэгээр нь удаан тоглохыг шаардсан.

  Би хоёр, гуравдугаар раундад түүнийг буулгаж авсан.ирланд 2 Надаас олимпийн мөрөөдлийг минь булаачихлаа. Би энд зөвхөн алтан медалийн төлөө ирсэн ч надаас түүнийг дээрэмдчихлээ. Ямар ч тохиолдолд би өөрийгөө ялагдагч гэж үзэхгүй. Би бол ялагч. Өнөөдөр би зүгээр л энэ байгууллагын хэрхэн авлигад  идэгдсэнийг л илчлэхийг хүслээ” хэмээн хэлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх