Гадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд олноор хандаж байна. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын тушаалаар байгуулахаар боллоо.
Уг нь 2016 оны улсын төсөвт 150 000 ширхэг үндэсний энгийн гадаад паспортын бэлдэцийн зардалд 850 сая төгрөг төсөвлөжээ. Гэвч дээрх санхүүжилтийг 2015 онд нийлүүлсэн гадаад паспортын төлбөр болон шинээр нэвтрүүлэх чиптэй гадаад паспортын бэлдэцийн санхүүжилтийн урьдчилгаанд тус тус шилжүүлсэн байна. Ингэснээр гадаад паспортын бэлдэц үйлдвэрлэгч компанид бэлдэцийн байнгын өр төлбөр үүсч, урьд өмнөх онуудын өр төлбөрийг 2016 оны төсвийн санхүүжилтээс шилжүүлэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын бэлдэцгүй биш, харин бэлдэц худалдан авах 2016 оны төсөв нь дууссан учраас өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа юм.
2016 оны долдугаар сард 160 000 ширхэг бэлдэцийг худалдан авах гэрээ байгуулжээ. Үүнээс энэ сарын 9-ний байдлаар 4500 ширхэг бэлдэцийг хүлээн авснаас одоогоор 3837 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэ нь ердийн үеийн гурван өдрийн хэрэгцээ юм. Засгийн газрын зүгээс өр төлбөр, санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, гадаад паспортыг цаашид хүндрэл үүсгэхгүйгээр олгох зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна. Энэ наймдугаар сард худалдан авах бэлдэцийн төлбөрийг Засгийн газар шийдэж, харин үлдэгдэл бэлдэцийг худалдан авах санхүүжилтийг 2016 оны улсын төсвийн тодотголд оруулж шийдүүлэх юм.
Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд гадаад паспорт авах иргэдийн тоо эрс өсчээ. Ялангуяа ОХУ-д визгүй зорчих болсноос хойш илүү нэмэгдэж, 2015 онд 190 мянга, 2016 оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт шинээр аваад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
