Германы ихэр тамирчид олон нийтийн анхааралд өртөх гэж оролдсон гэж шүүмжлэлд өртжээ

2016 оны 08-р сарын 18 өдөр, 09 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Рио-2016 зуны Олимпийн наадмын нэгэн онцлох зүйл бол ихэр тамирчид нэг   төрөлд оролцож байгаа юм.

Германы ихэр тамирчид болох Анна болон Лиза Хаанар нар эмэгтэйчүүдийн холын зайн гүйлтийн төрөлд өрсөлдсөн юм. Ихэр тамирчид гүйлтийн дунд гар гараасаа хөтлөлцөн барианд орж ирсэн нь Герман улсын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.Тэд уралдааны явцад тус тусдаа гүйж байсан боловч барианд дөхөж ирэхийн үест ойртож улмаар  хамтдаа тэмцээнийг дуусгасан аж.

Ням гарагт болсон  холын зайн гүйлтийн төрөлд оролцсон ихэр тамирчны нэг Анна 2:45:32 секундэд барианд орсон бол Лиза түүнээс нэг хормын дараа барианд орсноор тус төрөлд 81 болон 82-р байрт орсон юм.Тэдний гар гараасаа хөтлөлцөн, инээмсэглэл дүүрэн барианд орж ирсэн нь Германы хөнгөн атлетикийн холбооноос хурцаар шүүмжлэгджээ.

Тэмцээн уралдаан, ялалт, медаль гэдэг бол гол зорилго биш, Олимпт оролцож буй тамирчид өөрсдийн бүх хүчин чадлыг дайчилж оролцох ёстой байдаг бол ихэр тамирчдын хувьд гол зорилго нь олон нийтийн анхааралд өртөх гэж оролдсон гэж холбооны зүгээс үзэж тэднийг буруутгаж байгаа талаар хэлжээ.

Германы ихэр тамирчид шүүмжлэлд өртжээ
 ихэр охид

 Германы ихэр тамирчид болох Хаанар нараас гадна Умард Солонгосын ихэр тамирчид, Эстонийн гурван ихэр тамирчин тус холын зайн гүйлтийн төрөлд өрсөлдсөн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх