ҮЗХ-ны хурлаар цэвэрлэгээ хийнэ

2016 оны 08-р сарын 18 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд болохоор товлогдсон. АН-ын шинэчлэлийн хорооноос өгсөн мэдээллээр хүн нэг бүрийн алдаа дутагдлыг ярихаас илүү дүрмээ шинэчлэх, тогтолцоогоо шинэчлэх зорилт тавьж байгаа аж. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудал ч хөндөгдөнө гэлээ.

Сонгуулийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоол гаргаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах товч дарсан нэр бүхий найман гишүүнийг намаас хасах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй долоон гишүүнийг буруутгах хандлага тус намынханд бий. Тиймээс ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-гоор дээрх 15 гишүүнийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Дашрамд дуулгахад, эзгүй байгаа намын даргын суудалд Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар горилж байна. Гэхдээ ҮЗХ-оор намын даргаа томилохгүй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх