Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/607 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав.
Дүүрэг, хорооны төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж, шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгав.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| д/д | Дүүргийн нэр | № | Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нэрс | Вакцинжуулалтанд хамрагдах төлийн тоо | Бүгд | Олгох вакцин | ||||
| Тугал | Хурга | Ишиг | ШТАМ-19 | РЭВ-1 | Шингэлэгч | |||||
| 1 | Багануур | 1 | Алтан бэлчир ХХК | 420 | 8960 | 6440 | 15820 | 420 | 15400 | 16.240 |
| 2 | Дүүрэн чандмань ХХК | 560 | 9240 | 6160 | 15960 | 560 | 15400 | 16.520 | ||
| 3 | Цагаан тун-эрдэнэ ХХК | 560 | 8960 | 6160 | 15680 | 560 | 15120 | 16.240 | ||
| 4 | Тэгш таван эрдэнэ ХХК | 280 | 2240 | 1680 | 4200 | 280 | 3920.04 | 4.480 | ||
| 5 | Молор чандмань ХХК | 420 | 4760 | 3080 | 8260 | 420 | 7840 | 8.880 | ||
| Дүүргийн дүн | 2240 | 34160 | 23520 | 59920 | 2240 | 57680 | 62.360 | |||
| 2 | Багахангай | 6 | ЦЕФтрейд ХХК | 280 | 2240 | 1960 | 4480 | 280 | 4200 | 4.760 |
| Дүүргийн дүн | 280 | 2240 | 1960 | 4480 | 280 | 4200 | 4.760 | |||
| 3 | Налайх | 7 | Ариун хүнс ХХК | 1260 | 1960 | 2520 | 5740 | 1260 | 4480 | 7.000 |
| 8 | Сор сүрэг ХХК | 560 | 2840 | 2240 | 5640 | 560 | 5080 | 6.200 | ||
| 9 | Бөх Мо ХХК | 560 | 2240 | 1680 | 4480 | 560 | 3920 | 5.040 | ||
| Дүүргийн дүн | 2380 | 7040 | 6440 | 15860 | 2380 | 13480 | 18.240 | |||
| 4 | Сүхбаатар | 10 | Овоотгол ХХК | 280 | 140 | 140 | 560 | 280 | 280 | 0.840 |
| Дүүргийн дүн | 280 | 140 | 140 | 560 | 280 | 280 | 0.840 | |||
| 5 | Чингэлтэй | 11 | Содхан ХХК | 140 | 140 | 140 | 420 | 140 | 280 | 0.560 |
| Дүүргийн дүн | 140 | 140 | 140 | 420 | 140 | 280 | 0.560 | |||
| 6 | Хан-уул | 12 | Гүнтэрэм ХХК | 840 | 840 | 1120 | 2800 | 840 | 1960 | 3.640 |
| 13 | ТҮДА ХХК | 980 | 1960 | 1400 | 4340 | 980 | 3360 | 5.320 | ||
| 14 | Ганган буга ХХК | 840 | 1400 | 1400 | 3640 | 840 | 2800 | 4.480 | ||
| Дүүргийн дүн | 2660 | 4200 | 3920 | 10780 | 2660 | 8120 | 13.440 | |||
| 7 | Сонгино хайрхан | 15 | Буян хөхий ХХК | 2240 | 2800 | 2800 | 7840 | 2240 | 5600 | 10.080 |
| 16 | Бамбуу ХХК | 2800 | 3847 | 3080 | 9727 | 2800 | 6927 | 12.780 | ||
| 17 | РЭЗ ХХК | 1054 | 1400 | 1400 | 3854 | 1054 | 2800 | 4.910 | ||
| Дүүргийн дүн | 6094 | 8047 | 7280 | 21421 | 6094 | 15327 | 27.770 | |||
| 8 | Баянзүрх | 18 | Жижигзээрд ХХК | 1540 | 1680 | 1960 | 5180 | 1540 | 3640 | 6.270 |
| 19 | МЭГ ХХК | 1540 | 3920 | 2800 | 8260 | 1540 | 6720 | 9.800 | ||
| 20 | Баяндэмбэрэл ХХК | 840 | 840 | 1400 | 3080 | 840 | 2240 | 3.920 | ||
| Дүүргийн дүн | 3920 | 6440 | 6160 | 16520 | 3920 | 12600 | 19.990 | |||
| НИЙТ ДҮН | 17994 | 62407 | 49560 | 129961 | 17994 | 111967 | 147.960 | |||
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
