Эмэгтэй хүний сэтгэлийг хамгийн нууцлаг, таагдашгүй ер бусын ертөнц гэдэг юм билээ. Нэг эрдэмтэн нөхөр энерги шилжүүлэх туршилт хийх явцдаа алдаа гарган, ухамсар нь талийгаач залуугийн биед орчихно. Өөрөөр хэлбэл өөр залуухан хүний дүрээр эрдэмтэн дахин амилна. Яг энэ үед түүний үзэсгэлэнт эхнэр нь үйл явдал болсон лаборторид ирж таарав.
Өөр хүний биед хувилсан эрдэмтэн эхнэрээ сандраахгүйн тулд үнэн учрыг хэлсэнгүй. Болсон явдлыг нуухын зэрэгцээ гэнэтхэн эхнэрээ эргүүлэх ад биш санаа төрөв. Гэтэл санаанд оромгүй, бүр төсөөлж ч байгаагүй гэнэтийн үйл явдал болох…
Түүний итгэж хайрлаж байсан, үнэнч эхнэр нь тийм үнэ цэнэгүй хялбархан амьтан байсан гэж үү?
Үйл явдал хөвөрсөөр. Гэвч эцсийн эцэст бүсгүйн дотоод ертөнц огт өөрөөр нээгдэнэ. Төсөөлж байгаагүй огт өөр шинэ ертөнцийг эцсийн мөчид олж үзээд бүсгүй хүнийг хайрлах, бахархах сэтгэл тань асан бадрах болно…
Хүний сэтгэлзүйн, ялангуяа эмэгтэй хүний сэтгэлзүйн өвөрмөц талыг оньсого мэт олон орооцолдсон үйл явдал дундуур сүлжин гаргаж ирсэн “Би эхнэрийнхээ нууц амраг” киноны продюссероор Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг нар ажиллажээ. Мөн гол дүрүүдэд Швейцари улсын циркийн болон театр киноны жүжигчин Констанс Хелен Бугнон, ХБНГУын театр киноны жүжигчин Марк Кубин, жүжигчин Н.Ариунномч, МУГЖ З.Жарантав, МУСТА Ц.Төмөрхуяг, С.Лхагвадорж, Фармазанова Давид, Фармазанова Юлья Иванова нарын жүжигчид тоглосон байна.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
