Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилсон байна. Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт хуралдаж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон. Тодруулбал, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилжээ.
Хөгжлийн банкны удирдлагуудыг өөрчлөв
2016 оны 08-р сарын 19 өдөр, 13 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
