Сүүлийн жилүүдэд хот суурин газраар шарилж, лууль бусад хогийн ургамал ихээр ургах болсон. Энэ нь ургамлын гаралтай харшил өвчнийг сэдрээх үндэс хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс Хан-Уул дүүрэг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай болон аж ахуй, нэгж байгууллагууд айл өрхийн эзэмшлийн талбай дахь ногоон байгууламжид ургаж байгаа навчит төрлийн болон харшил үзүүлэхэд нөлөө үзүүлдэг зэрлэг ургамал устгах ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд дүүргийн 3-р хороо энэ сарын 15,16-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад гурав дахь удаагийн хогийн ургамал зулгаах ажлыг эхлүүлээд байна. Тус ажилд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй “Эко ногоон бүлэг”-ийн 30 иргэнийг хамруулжээ.
Өнгөрсөн хугацаанд гуравдугаар хорооны 24 СӨХ, 30 аж ахуй нэгж байгууллагуудад долоон сарын 25-31-ний өдрүүдэд нутаг дэвсгэрийн 39,277 мкв талбайн 29,75 тонн зэрлэг ургамлыг ачиж тээвэрлэсэн байна.
Дээрх ажилд идэвхтэй оролцсон Лоро Пьяна, Тайхар СӨХ, Тэлмүүн хотхон СӨХ, Дэвжих СӨХ, Баавгайт МӨХ, Уянга СӨХ, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Грин Оптик ХХК, Хийморь хотхон СӨХ зэрэг албан байгууллага, СӨХ-үүдэд 3-р хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэн талархал илэрхийллээ.

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
