Улс орон даяар элсэлтийн бүртгэлийн ажил эхэлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсээс хяналт тавьж, үүрэг даалгавар өгөх ажлыг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Хан-уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар энэ сарын 22-ны өдөр дүүргийн 32, 130 , 52 дугаар сургууль, 35, 53, 69, 67, 218 дугаар цэцэрлэгүүдээр явж, элсэлтийн ажлын явцтай танилцлаа.
Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн хичээлийн бүртгэл ажил өглөөний 9 цагт эхэлсэн байна. Энэ жил 32 дугаар сургуульд нэгдүгээр ангид 270 хүүхэд бүртгүүлэх ёстойгоос бүртгэлийн эхний өдөр 75 хүүхэд бүртгүүлсэн байна. Тус сургуулийн хувьд хичээлийн байрны хүрэлцээ муу учраас энэ жил гурван ээлжээр хичээллэх юм байна. Хичээлийн байрны урсгал засварын ажил бүрэн хийгдэж дууссан байна. Үүнээс гадна 32 дугаар сургуулийн сурагчид ирэх оны зургаан сард 640 хүүхдийн хүчин чадалтай шинээр баригдаж буй сургуульдаа орох ажээ. Тус сургуулийн барилгын ажил одоогоор 30 хувьтай явагдаж байгаа талаар албаны хүмүүс мэдэгдлээ.
Дүүргийн 35-р цэцэрлэгийн хувьд элсэлтээ эхлүүлээд явж байгаа ч хүүхдүүдээ ирэх 11 дүгээр сард шинээр ашиглалтад орох 240 хүүхдийн ортой 10 бүлэгтэй цэцэрлэгийн байрандаа хүлээн авах аж. Зайсанд ганцхан цэцэрлэг баригдаж байгаа учраас 550-600 хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар зорьж ажиллаж байна.
218 дугаар цэцэрлэгийн хувьд бүх ангийн бүртгэлийн ажил эхэлсэн. Тэгсэн хэдий ч эцэг, эхчүүдэд хүргэх мэдээллийг бүрэн гаргаагүй, өмнө нь суралцаж байсан хүүхдүүдийн нэрс тавигдаагүй, тодорхой мэдээллийг өгөх хүн томилогдоогүй байсан учраас эцэг, эхчүүд 3 наснаас дээш насны хүүхдүүдийг шинээр бүртгүүлэх гэж удаан оочерлолоо хэмээн бухимдалтай байсан. Энэ тал дээр анхаарч алдаа, дутагдлыг засах үүргийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг нар цэцэрлэгийн эрхлэгч, алба хаагч нарт өгч ажиллалаа. 
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
