Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо.
Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм. Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа юм.
Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлнэ
Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна. Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс,
- -улсын комисст хүлээлгэн өгсөн 2,
- -гэрээ хүчин төгөлдөр болж барилгын ажил явж буй 7,
- -гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй 4,
- -концессын гэрээ байгуулаагүй 2,
- -тогтоол албажаагүй 2,
- -барих-ашиглах-шилжүүлэх эрхтэй 3,
- -ажил эхлээгүй 7 төсөл байна.
Автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, төслүүд улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан байгуулж, үр дүнг нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулахаар боллоо.
Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хурааж авна
Засгийн газрын хуралдаанд энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангаж, технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.
Ургацын урьдчилсан балансаар 501,0 мянган тн үр тариа, үүнээс 482,1 мянган тн буудай, 174,7 мянган тн төмс, 117,5 мянган тн хүнсний ногоо, 32,5 мянган тн тосны ургамал, 43,4 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тн цэвэр хүнсний улаан буудай шаардлагатай байдаг. Балансаас харахад 2016-2017 оны гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр байна.
Ургац хураалтын ажилд 6 мянган тн шатахуун шаардагдах тооцоо байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
