Хүүхдийн автобусуудыг шалгаж эхэллээ

2016 оны 08-р сарын 25 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Замын цагдаагийн газар 2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн автобусуудыг шалгаж эхэллээ. Хүүхдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын “Сургуулийн автобусанд тавигдах MNS6444:2014 стандарт”-ыг хэрэгжүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж буй аж.

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран өнөөдрөөс энэ сарын 28-ныг хүртэл хийнэ. Шалгалтад 55 сургууль, 4 цэцэрлэгийн нийт 132 Хүүхдийн автобусыг хамруулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх