Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-оос эхлэн явагдаж байна. Бүртгэлийн ажлын явц, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн үйл явцын талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн ажил энэ сарын 22-оос эхлээд явж байна. Сургуулиудын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Манай дүүргийн хувьд 18 дугаар сургууль хамран сургах тойргийн хоёр байр байдаг. Тиймээс хүүхдүүдийг элсүүлэхдээ шалгалт авч, өндөр оноо авсан хүүхдүүдийг сонгодог. Харин бусад хамран сургах тойргийн хүүхдүүд маань сургууль дээрээ очоод шууд бүртгүүлнэ. Манай дүүргийн хувьд сургуульгүй хороо гэж байхгүй. Энэ хорооны хүүхдээ яах вэ, хаана нь өгөх вэ гэсэн асуудалгүй. “Буянт-Ухаа-2” хорооллын хүүхдүүдийн элсэлтийг 118 дугаар сургууль дээр зохион байгуулж байна. Тус хороолол цэцэрлэгтэй ч сургууль хараахан баригдаагүй байгаа.
Цэцэрлэгүүдийн хувьд элсэлт хэрхэн явагдаж байна вэ? Хичээлийн шинэ жилээр шинээр хэд хэдэн цэцэрлэг ашиглалтад орно гэж байсан. Энэ талаар?
Бид цэцэрлэгүүдэд элсэлтийн зөвлөмж, үүрэг даалгавраа өгсөн. Энэ жилийн хувьд 16 дугаар хорооны 243 дугаар цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нд албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Мөн Буянт-Ухаа-2 хорооллын цэцэрлэгийг ашиглалтад оруулах талаар БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газарт саналаа хүргүүлсэн
Үүнээс гадна 35 дугаар цэцэрлэгийг буулгаад оронд нь шинээр цэцэрлэг барьж байна. Тус цэцэрлэг ирэх 11 сард ашиглалтад орно. Ийм учраас бид 35 дугаар цэцэрлэгийнхээ элсэлтийг авч эхэлсэн. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ одоо бүртгүүлчихээд цэцэрлэг ашиглалтад орохоор өгнө гэсэн үг юм.
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон 46 дугаар цэцэрлэгийг нураахад бэлэн болсон. 2016 онд манай дүүрэгт 218, 219, 223, 230 дугаар цэцэрлэг шинээр баригдаж, 27 дугаар цэцэрлэг нураагдаад 280 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон.
Танай дүүрэгт цэцэрлэгийн насны нийт хэдэн хүүхэд байдаг вэ? Эдгээр хүүхдүүдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байна ?
Манай Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн насны 16000 орчим хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 50 хувийг төрийн цэцэрлэгтээ хамруулдаг. 20-30 хувийг нь төрийн бус цэцэрлэгт хамруулж байна. Манай дүүрэгт одоогийн байдлаар 73 төрийн бус цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргээс хоёр гэр цэцэрлэгийг нэмж ажиллуулж байна. Манай дүүргийн захын гэх тодотголтойӨлзийт, Биокомбинат, Шувуун фабрикийн хорооны сургууль, цэцэрлэгт хамрагдалт 90-100 хувьтай байна.
35 дугаар цэцэрлэгийг нурааж шинээр барьж байгаа нь гэсэн. Хүүхдүүд тав тухтай, эрүүл орчинд хүмүүжих нөхцөл бүрдсэн гэж хэлж болох уу?
Тийм ээ. Өмнө нь манай 35 дугаар цэцэрлэг 4 бүлэгтэйгээр хоёр давхар байрны нэг давхарт үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Хоёр давхарт нь ХААИС-ийн багш нар амьдардаг байсан. Цэцэрлэгийн хувьд өмнө нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, байнга мөөгөнцөртдөг байсан учраас нураах болсон. Харин одоо 10 бүлэгтэй 260 хүүхдийн ортой цэцэрлэг болж нээгдэх юм.
Нийслэлийн сургуулиудад тулгардаг нэг асуудал бол яахын аргагүй сургуулийн ачаалал байдаг. Хан-Уул дүүргийн хувьд энэ жил гурав дөрвөн ээлжээр хичээллэх сургууль байгаа юу? Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
Одоогийн байдлаар манай дүүрэгт 3180 хүүхэд шинээр элсэнэ гэсэн судалгаа гарсан. Манай дүүргийн хувьд ихэнхи сургууль хоёр ээлжээр хичээллэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн учраас зарим нэг сургуулиуд гурван ээлжээр хичээллэх болоод байна. Үүнд дүүргийн 32, 115, 52, Буянт-Ухаа цогцолбор сургуулиуд гурван ээлжээр хичээллэх мэдээллийг өгөөд байна.
Цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхнээс нь хангаад явж байна. Олон жил үйл ажиллагаа явуулсан сургууль, цэцэрлэгийн дээврээс ус гоожих, сантехник нь элэгдэх, цахилгааны гэмтэл зэргийг засахаар Нийслэл, дүүрэгт хандсан байгаа. Энэ ажилд зориулан тодорхой хэмжээний санхүүжилт орж ирэх байх.
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсээс жил бүр мэргэжлийн багш нарын зөвөлгөөнийг зохион байгуулдаг. Энэ ажлыг хийснээрээ ямар үр дүнтэй вэ?
Бид жил бүр бүх мэргэжлийн багш нарыг хамарсан зөвөлгөөнийг зохион байгуулдаг. Тус зөвөлгөөнийг зохион байгуулснаар багш нар тухайн жилдээ ямар зорилт, зорилгуудыг дэвшүүлэн хэрхэн ажиллах талаараа ярилцаж, хичээлийн жилийн төлөвлөгөөгөө гаргадаг юм. Энэ жилийн хувьд шинэ Засгийн газраас бидэнд үүрэг, чиглэл өгнө. Тухайн чиглэл, үүрэгтэйгээ уялдуулан зорилгоо дахин тодорхойлж ажиллахаар болоод байна. Түүнчлэн өмнөх жилүүдэд хэрэгжүүлдэг байсан сургуулийн өмнөх боловсрол, суурь, бага ангийн хөтөлбөрүүд үргэлжлүүлэн хэрэгжинэ. Харин ахлах ангийн хөтөлбөрт өөрчлөлт орсон байгаа.
-Ямар өөрчлөлт орсон юм бол?
-Ахлах ангийн хөтөлбөр нь 10-12 дугаар ангийн хүүхдүүдэд чиглэсэн байдаг. Энэ жил үндэсний хэмжээнд 10 дугаар ангийн сурагчдын дунд шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Өмнөх хичээлийн хөтөлбөрүүдээс өөр, дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, ахлах ангид нийгмийн хөгжлийн зүй тогтол, мэргэжлийн мөн чанар, ажил, амьдралын суурь ойлголт олж авах юм.
Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
