2016 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 30-есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Франц улсын Маконь хотод болно.Залуучуудын ДАШТ-ний сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрлүүд 1969-2016 онуудад 39 дэх удаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 1988-2015 онуудад 19 дэх удаа болж байна.
Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдээр болно. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.
Залуучуудын ДАШТ-нээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 3, мөнгө 2, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байна. Эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2012 онд, эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 2014 онд хамгийн сүүлд алтан медаль хүртээд байна.
Энэ удаагийн залуучуудын ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг дор толилуулж байна:
Эрэгтэй чөлөөт бөх
- 50 кг, Нармандахын Насанбуян /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/
- 55 кг, Занданбудын Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний болон өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын улсын 3 удаагийн аварга/
- 60 кг, Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын улсын аварга /
- 66 кг, Ганхуягийн Ханбүргэдэй /”Алдар” спорт хороо, насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт/
- 74 кг, Занданбудын Сумьяабазар /ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга /
- 84 кг, Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт/
- 96 кг, Болдын Түвшинтулга /”Харгант-Цамхаг” клуб, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/
Эмэгтэй чөлөөт бөхийн баг
- 48 кг, Цогт-очирын Намуунцэцэг /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/
- 51 кг, Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/
- 55 кг, Бат-Оршихын Болор-Эрдэнэ /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/
- 63 кг, Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, залуучуудын улсын аварга/
- 72 кг, Мөнхбатын Хишигмаа /ҮБТДС, залуучуудын улсын аварга/
Багийн ахлагч
- Болдбаатарын Азжаргал,
- Магсарын Ганхүлэг, “Харгант-Цамхаг” группийн ерөнхийлөгч, “Харгант-Цамхаг” клубын захирал
Дасгалжуулагчид
- Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
- Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын болон “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
- Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант
- Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш, “Арслан” клубын дасгалжуулагч
- Жамсрангийн Дандар, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирийн багш, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч
- Даваацэрэнгийн Мөнхбаяр, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч
Манай баг наймдугаар сарын 28-нд Улаанбаатараас гарч 29-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотоос Франц улсын Париж хот руу ниснэ.
ЭХ СУРВАЛЖ :МЧБХ.Д.Өлгийсайхан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
