ТОКИО. /Nikkei Asian Review/. Цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улс 2020 оны Токиогийн Олимпын медалиудыг эвдэрч, хэмхэрсэн болон хэрэглээнээс гарсан хэдэн сая цахилгаан бараанаас ялгаж авсан түүхий эдээр хийхээр төлөвлөж байна.
Японд жилд хэдэн сая цахилгаан бараа болон төхөөрөмж хог дээр хаягддаг аж. Ийм хаягдлуудаас 2020 оны Токиогийн зуны Олимп болон Паралимпын медалиудыг бүгдийг нь хийхэд хүрэлцэхүйц хэмжээний үнэт металл гарна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж. Японы Олимпын хороо мэдэгдэхдээ “бид хаягдал цахилгаан хэрэгслээс алт, мөнгө болон зэсийг ялган авч Олимпын медалиудыг хийхийг зорьж байна” гэв.
Ашигт малтмалын нөөц багатай Япон улс нь техник технологи болон цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай юм. Албан ёсны мэдээнээс үзвэл, дэлхийн нийт алтны 16 орчим хувь болон мөнгөний 22 хувь нь Японд үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний электрон бараанд агуулагдаж байдаг гэнэ.
Өөр ямар ч улсад, тэр байтугай экспортлогч орнуудад ч үнэт металлын ийм их нөөц байхгүй ажээ.2014 онд 143 кг алт, 1566 кг мөнгө болон 1112 тонн зэс бүхий цахилгаан бараа Японы хог дээр хаягдсан байна. Өөрөөр хэлбэл, “Лондон-2012”-ын бүх медалийг хийгээд хангалттай илүү гарах хэмжээний үнэт металлыг япончууд 2014 онд хог дээр хаяжээ.
Лондоны Олимпын бүх медалийг хийхэд 9.6 кг алт, 1210 кг мөнгө болон 700 кг зэс орж байсан юм.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
