Бразил улсын Рио Де Жанейро хотноо болж өнгөрсөн зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын хоёр тамирчин мөнгө, хүрэл медальтай ирсэн билээ. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Тэднийг өчигдөр Хил, хамгаалах ерөнхий газрынхан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн байраар мялаасан билээ. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэднийг хүлээн авч Засгийн газрын шагналыг гардуулах юм байна.
Ерөнхий сайд олимпийн медальтнуудад Засгийн газрын шагналыг гардуулна
2016 оны 08-р сарын 30 өдөр, 11 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
