Хавдар судлалын үндэсний төв нь хавдрын мэргэжлийн тусламж, үйлчилгээ, лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хавдрын эрт илрүүлэг, хавдрын оношилгоо, эмчилгээ, мэс засал, туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хавдрын бүртгэл, эрдэм шинжилгээ, судалгаа , төсгөлтийн дараах сургалтыг зохион байгуулсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар тус төв нь 13 тасаг, 11 алба, 400 гаруй албан хаагчтайгаа нийт 215 ортой үүнээс хэвтүүлэн эмчлэх 197, хөнгөвчлөх эмчилгээний 18 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэд үйлчлүүлэгчтэй уулзаж тэдний санал хүсэлтийг авахын зэрэгцээ ирэх аравдугаар сард ашиглалтад орох Өргөтгөлийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Сайдын эхний орж танилцсан газар нь иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Зайн туяа эмчилгээний тасаг” байлаа. Тус тасагт өнгөрсөн зургадугаар сард БНЭУ-ын Засгийн газраас хандивлсан 1 тэрбум 500 сая төгрөгийн өртөг бүхий Туяа эмчилгээний “Bhabhatron-II” аппаратыг суурилуулсан. Өдөрт 70-80 хүнд үйлчилдэг, үр дүн сайтай гаж нөлөөний үр дагавар багатай. Олон улсын Атомын энергийн агентлагын шугамаар жил бүр манай эмч, инженер, техникчид 2-3 сарын сургалтанд хамрагдаж мэргэжлийн түвшинд бэлтгэгэдсэн ажиллах хүний нөөц хангалттай хэмээн хэмээн тус тасгийн эмч Я.Эрдэнэтуяа хэлж байлаа. Тус төвийн хүүхдийн тасаг нь 3 ортой бөгөөд жилдээ 80 гаруй хүүхдэд хими туяаны эмчилгээг хийж хэвтэн эмчилдэг байна. Элэг цөс нойр булчирхайн тасаг нь хоёр кабинеттай, 08 цагаас 18 цаг хүртэл үзлэг хийдэг. Үйлчлүүлэгчид цахим бүртгэлд хандаж цагаа авсны дараа тасагтаа үзүүлэхээр ирэхэд хаалганы гадаа нэр нь өдөр цагтайгаа гарсан байдаг учир ямар нэгэн хэл ам маргаан гардаггүй байна. Тус тасгаар үйлчлүүлэгчид нь заавал давтан үзүүлдэг учир ачаалал ихтэй өдөрт нэг эмчид 30-аад хүн үзүүлдэг, нэг хүнд 20-25 минут зарцуулдаг хэмээн тус тасгийн сувилагч н.Амаржаргал тайлбарлаж байсан юм.

Хавдар судлалын үндэсний төвийн Өргөтгөлийн барилгын зураг төсөл анх 2007 он хийгдсэнээс хойш хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хойшлогдсоор байгаад өдийг хүрсэн билээ. Тэгвэл тус төвийн Өргөтгөлийн барилгын явц өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй. Гурван 3 давхар бөгөөд ирэх 10 дугаар сар гэхэд бүрэн дуусаж ашигалтанд орохыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэллээ.
Сайд А.Цогцэцэг хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн учир цаг алдалгүй хүч гарган ажиллаж хугацаандаа багтаан ашиглалтанд оруулахыг үүрэгдэхийн зэрэгцээ тус төвөөр үйлчлүүлэгчдийн ачаалал багасч, тусламж үйлчилгээний хүлээгдэл буурахыг ч учирлаж байлаа.
ХСҮТ-өөс үзүүлж байгаа үйлчилгээ дэлхийн жишигт хүрэхэд маш ойрхон ирчихсэн байна. Одоо шинэ байр ашиглалтад орох юм бол шугаман уртасгууртай шарлагийн аппаратыг хоёроор нэмж шинээр байрлуулна. Нийтдээ таван аппарат зэрэг ажиллах болно жижиг бэрхшээлүүд бол байна. Жишээ нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал, дээр нь кабинетын үүдэнд хүлээж байгаа үйлчлүүлэгчдийн урдуур хойгуур ордог гэх мэт. Энэ бол төсөв мөнгөгүйгээр менежментийн асуудлаар шийдчихдэг асуудал гэдгийг сайд А.Цогцэцэг энэ үеэр онцлоод даруй өөрчлөн цэгцлэхийг тус төвийн дарга Л.Төмөрбаатарт үүрэг өглөө.
Тус өргөтгөлийн төвийн нэгдүгээр давхарт туяа, хоёрдугаар давхарт хими, гуравдугаар давхарт элэг цөс, мэс заслын тасаг байрлах аж.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
