Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг¬доржийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулиуд хэрэгжиж эхлэснээс хойш сая хүрэхтэй үгүйтэй төгрөгийн цалин авдаг байсан шүүгч нар сард 2.7-3.5 сая төгрөгийн цалинтай болсон нь яах аргагүй томоохон шинэчлэлийн нэг байсан.
Багц хуулийн хүрээнд шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хангах тодорхой механизмуудыг хуульчилж, улмаар шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоосон.Өөрөөр хэлбэл шүүгч нарыг авлига, хээл хахуулаас ангид байж, хэн нэгний эрх ашгийн төлөө хууль бус шийдвэр гаргахаас сэргийлсэн төр, засгийн зүгээс авсан арга хэмжээ ч гэж ойлгож болно.
Тэгвэл эдийн засгийн хүндхэн цаг үед төрийн эрхийг хүлээж авсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар 2016 оны төсвийн тодотголдоо шүүгч нарын цалингийн асуудлыг хөндсөн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Сангийн яамны тооцоолсноор шүүгч нарын цалинг тодорхой хэмжээнд хассанаар энэ онд 3.2 тэрбум, цаашид жилд 7.7 тэрбум төгрөгийг хэмнэх гэнэ. Ингэснээр элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэрээхэд жаахан ч гэсэн хөшүүрэг болно гэж тэд үзэж байгаа аж. Харин дээрх тооцооллыг шүүгч нар, тэдний толгой байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүчтэй эсэргүүцэж байна Мэдээж хэрэг авч байгаа цалинг нь хасаж, халаасанд нь гар хүрэхэд хэний ч бухимдал төрнө. Ялангуяа эдийн засгийн байдал тогтворгүй, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа одоо цагт бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх нь ойлгомжтой. “Шүүгч нарын цалинг хасах нь ухралт болно. Тэд авлига, хээл хахуулын эзэд болж, үнэний талд бус хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болно” гэж ярих ч хүн байна.

Гэхдээ жирийн иргэний сард авдаг цалинг хэд дахин нугалж авдаг тэдний цалингаас хасах нь элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэрээхэд жаахан ч гэсэн нэмэртэй гэвэл тэдний халаасанд нь гараа хийхэд юу нь болохгүй гэж. Үнэндээ шүүгч нар “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчид.Гэтэл төрдөө тангараг өргөсөн албан хаагчид маань цалин хасвал бид авлига авч, шударга бус шийдвэр гарган хэн нэгний хараат болно гэдгээ ил тод мэдэгдэж байна гэхэд нэг их буруудахгүй бизээ. Монгол төрд тангараг өргөдөг цэрэг,цагдаа ,эмч нараасаа илүүтэйгээр шүүгчдийг эрхлүүлж өндөр цалин хангамж өгч шударга ёсыг тогтоохлгохыг хүссэн .Харамсалтай нь, өндөр цалин авлаа гээд бүгд шударга, үнэний дуу хоолой болж чадсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн зүгээс “Шүүгч нарын цалинг нэмлээ гээд шударга ажиллаж чадах уу” гэх асуултыг тавьж, өнөөг хэр нь хариултыг нь хайсан хэвээр байгаа юм.
Шуудхан хэлэхэд, тэд цалингаа их, бага гэж гололгүй өргөсөн тангарагтаа үнэнч байхад л болоод явчих юм биш үү. Тэгээд ч шүүхийн танхимд алх цохих төдийд хүний амьдралын дэнсэлдэг болохоор нь шүүгч нараар тангараг өргүүлдэг болохоос авсан цалингийнх нь хэмжээгээр алх цохих эрх тэдэнд олгоогүй юм шүү.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
