Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирлуудын цалин хангамжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг цацаж байгаатай холбоотойгоор дараах мэдээллийг хүргэж байна. 2016 оны 7-р сарын 1-ний өдрөөс “Эрдэнэт үйдвэр” ХХК нь Монгол улсын мэдэлд 100% шилжсэн ба Монгол улсын хуулийн дагуу гадаад валютаар цалин олгоогүй болно. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 8-р сарын 19-ний өдрийн 1/10 тоот албан бичгийн дагуу хүргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны цалингийн судалгаатай та бүхэн танилцана уу. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Монгол улсыг зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн хүнд жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэй биелүүлсээр байна. Хэдийгээр зэсийн үнэ буурч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан ч сүүлийн 3 жилд тус үйлдвэрийн хамт олон, удирдлагын баг Монгол улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт нийтдээ 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ээс удирдлагуудынхаа цалингийн талаар бодит мэдээлэл гаргалаа
2016 оны 09-р сарын 01 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
