Монгол улсын хөгжлийн түлхүүр болсон боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч, оюутан, сурагч бяцхан дүү нартаа 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Хан-Уул дүүргийн боловсролын салбар цаг үетэйгээ өрсөлдөн өргөн далайцтай хөгжиж, боловсролын бодлогоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Боловсролын шинэчлэлийн хүрээнд бага, сургуулийн өмнөх боловсрол, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд явж байна. Харин ахлах ангийн хөтөлбөрийг 2016-2017 оны хичээлийн шинэ жилд хэрэгжүүлэхээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш, мэргэжилтнүүд идэвхтэй ажиллаж байна.
2016-2017 оны хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 13 сургуульд 23500 сурагч суралцаж байна. Энэ жил 1 дүгээр ангид 2933 хүүхэд шинээр элсэн ороод байна. Мөн энэ хичээлийн жилд шинээр төрийн өмчийн 243 дугаар цэцэрлэг, төрийн бус өмчийн 10 цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, 14 дүгээр хороонд Бага сургууль- цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж хүүхэд, багачуудаа хүлээн авахад бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 28, төрийн бус өмчийн 75 цэцэрлэгт 13000 хүүхэд хүмүүжиж байна.
Хан-Уул дүүрэг 2015-2016 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг хүрээнд “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн 2 чиглэлээр 1,5 тэрбум төгрөгийн нийт 62 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Дүүргийнхээ боловсролын байгууллагын багш, сурган хүмүүжүүлэгчиддээ ажил үйлсийн арвин амжилт, сурагч, бяцхан дүү нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хүүхэд бүрийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст өндөр амжилт хүсье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
