700 гаруйхан оршин суугчтай Францын Фландрес хэмээх нэгэн жижиг хотын сургууль монгол гэрт хичээллэх анги нээжээ. Энэхүү гэрийн нийт өртөг нь 70 мянган евро болсон аж.
Мөн гэрт эхний ээлжинд 20 сурагч хичээллэх бөгөөд сургуулийн захирал, “Энэхүү монгол гэр нь гэрэл сайн тусдаг, дуу сайн шингээдэг учраас тав тухтайн дээр хүүхдүүд авирч мацаад байх боломжгүй нь их таалагдаж байна” гэжээ. Хотын оршин суугчдад ч эртний нүүдэлчдийн энэ сууцаар анги танхим бүтээсэн нь их таалагдаж байгаа гэнэ.
