Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан Гуравдугаар эмнэлэгийн өмнөх замыг ус зайлуулах шугамтай, явган хүний замтай зогсоол болгон шинэчлэхээр боллоо. Энэхүү ажлыг Замын сангийн хөрөнгөөр хийх бөгөөд хотын Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн 10 хоногийн дотор эскиз болон ажлын зургийг гүйцэтгэж өнөөдөр тохижилтын ажлыг нь эхлүүлэхээр боллоо.гэж Улааанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ
Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгоно
2016 оны 09-р сарын 02 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
