Энэ сарын 7-ны өдөр Шангри-Ла зочид буудалд “Cyber Security Forum Mongolia, 2016” гэсэн сүржин нэртэй нэгэн хурал хаалттай байдалд зохион байгуулагдах гэж буй гэнэ. Нэрийг нь сонсоод Монгол улсад маань хэрэгтэй сонирхолтой хурал болох мэт сэтгэгдэл төрөн хурлын талаар бага зэрэг судалгаа хийж үзлээ. Хаалттай гэдгийн учир нь уг хурлын талаар олон нийтэд ямар ч сурталчилгаа байхгүй, зөвхөн томоохон компаниудад мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэнгээ суулгана уу гэсэн урилга очсон бололтой. Нэрийг нь сонсоход сүрдэж, нууц байх нь аргагүй гэж бодохоор уг хурлын хөтөлбөрийг харахад харин ердөө л мэдээллийн аюулгүй байдлын технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниуд л бүтээгдэхүүнээ танилцуулах зар сурталчилгааны өдөрлөг байсныг хараад тэрүүхэндээ сэтгэл гонсойв.
Урилган дээр зохион байгуулагч хэмээн бичсэн “Smarter Alliance” нэртэй байгууллагыг (компани эсвэл ТББ, юу гэдэг нь ч тодорхойгүй) интернетээс хайгаад олсонгүй. Харин урилга нь 100% БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн сүлжээний шийдэл борлуулдаг компаниас ирж байгаа нь сэжиг төрүүлэв.
Уг компаний тухай сураг ажиг тавихад арваад жилийн өмнө “Оюу Толгой” компанид баахан сүлжээний төхөөрөмж борлуулсан, өнөөх нь аудитын үеэр хулхи төхөөрөмж гэдэг нь баригдсан учир дахиж тоног төхөөрөмж нийлүүлэх эрхээ хасуулсан тухай, тухайн үедээ шуугиад өнгөрсөн байв. Ийнхүү хулхи гэдгээрээ алдаршсан Хятад хөрөнгө оруулагчтай нэгэн компани зүсээ хувирган гэнэт Монголын кибер аюулгүй байдлыг хэлэлцүүлж шийдэж байгаа бололтой.
Угтаа хувийн компани өөрсдийн мөнгөөр лаагаа иднэ үү, луувангаа авч иднэ үү өөрсдийнх нь дурын асуудал боловч уг хурлын сүржин нэр л эгдүүг минь хамгийн ихээр хүргэсэн юм. Махчилбал “Монголын кибер аюулгүй байдлын хэлэлцүүлэг 2016” нэртэй уг хурлын хөтөлбөрт лав манай төр засгаас төлөөлөл алга. Тэгсэн атлаа яагаад Монголын кибер аюулгүй байдлыг технологи нийлүүлэгч хэдэн компани тэдний борлуулагч нэг Хятад компанитай хэлэлцээд шийдчихдэг юм байгаа юм. Хэрэв зүгээр л бүтээгдэхүүний маркетинг хийж технологийн шийдэл танилцуулах гэж буй бол түүндээ таарсан утгатай нэр өгнө биз, чухам Монгол Улсын цахим аюулгүй байдлыг шийдэх гэж буй аятай хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь хууль журманд хэр нийцтэй байдаг юм бол доо.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
