Хуурамч мөнгөн дэвсгэрт илрүүлжээ

2016 оны 09-р сарын 06 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Хаан банк”-ны “Содон” хороолол дахь салбарт 24 настай эмэгтэй хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ.  Өчигдөр Хаан банкинд тушаасан орлогын мөнгөнөөс АА5211855 сери дугаартай хуурамч 20.000-тын дэвсгэрт илэрсэн байна.

Мөн өчигдөр 12.04 цагийн орчимд 53 настай эмэгтэйн орлогоос хуурамч 10 мянгатын дэвсгэрт илэрчээ. Хуурамч мөнгө түүний тушаасан 8.662.000 төгрөг дундаас илэрсэн байна. Одоогоор эдгээр хэргийг Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх