Дэлхийн мисст Монголоо төлөөлөн оролцож, “Замбуулин дуусах болоогүй”, “Аюултай харилцаа” кинонд чадварлаг тоглосон жүжигчин Х.Баярмаа ганц бие авьяаслаг, сайхан бүсгүйчүүдийн нэг.
Жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин урлагийн тогооноос ханиа сонгож магадгүй бололтой. Учир нь Х.Баярмаагийн “Тусгай салаа”-гийн Сүлд буюу жүжигчин А.Алтанхуягтай дотносон авахуулсан зураг цахим ертөнцөд дэлгэгджээ.
“Тусгай салаа”, “Ану хатан” кинонуудад тоглож, “Үндэсний баялаг” кино бүтээсэн жүжигчин А.Алтанхуяг ганц бие олны танил залуусын нэг билээ. Хэрэв залуус үнэхээр хос болж буй бол урлагийн ертөнцөд нэгэн сайхан хос бий болох нээ.

