APU компанийн тамирчин Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай “РИО-2016” олимпод эх орноо төлөөлөн оролцож, олимпийн хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гавъяаг нь APU компанийн удирдлагууд өндрөөр үнэлж, өнөөдөр хамт олноороо хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Д.Отгондалайд APU компанийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг “River Stone” хотхоны 2 өрөө байрны эрхийг гардуулсан бөгөөд цаашид амжилтаа улам батжуулахыг хүслээ. Үүнээс гадна МУ гавъяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан билээ.
Д.Отгондалайдаа цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилтыг хамт олных нь зүгээс хүсэн ерөөж байна.

