Хүний эрхийг хамгаалагчид УИХ,Засгийн газарт албан шаардлага хүргүүлэв

2016 оны 09-р сарын 08 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол хүн бүр Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан хуулиудыг хүний эрхийг баталгаатай хангах, хууль, шүүхийн өмнө хүн бүр адил тэгш байх, хохирогчийг шуурхай хамгаалахад ахиц, дэвшил авчирлаа гэж үзэн, талархан хүлээн авч байсан цаг саяхан. Гэвч шинээр байгуулагдсан Улсын Их Хурал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаасан. УИХ-аас нэгэнт батлагдсан хуулиудыг дахин өөрчлөн боловсруулж батлах нэрийдлээр нийтлэг эрх ашгаас ухарч, хуулиудын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулах гэж байгааг Хүний эрх, хохирогч хамгааллын чиглэлээр ажилладаг 264 төрийн бус байгууллага эсэргүүцэж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт батлагдсан хуулиудаа цаг алдалгүй хэрэгжүүлэхийг шаардсан албан шаардлага хүргүүллээ

zahia1

zahia2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх