Байгаль хамгаалах үйлсэд зориулж 20 мотоциклийг БОАЖЯ-нд хүлээлгэж өглөө

2016 оны 09-р сарын 13 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Монголын самрын бизнес эрхлэгч , бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба нарт ТББ-ын тэргүүн Ж.Нямдаваа хүлээлгэн өгөв.Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон  мотоцикль хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд  иргэн  бүрийн оролцоо чухал үүрэгтэйг онцоллоо.

Тус ТББ нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаль хамгаалах үйлсэд зориулан, нэг нь сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий 20 мотоциклийг зориулалтын малгай , нүдний шил, галын хор, галын бүтээлэг зэрэг хэрэгслүүдийг дагалдуулж өглөө хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх